Баримталдаг зарчим

Цахилгааны Инженерийн Салбар Сургуулийн хамгийн эрхэм зарчим нь сурагчдаа Цахилгааны болон Электроны салбарт мэргэшсэн,чадварлаг боловсон хүчин болоход нь туслахын тулд тэднийг шинжлэх ухаан болон технологийн талаар байж болох хамгийн сайн боловсролоор хангах юм. Харин энэхүү зарчимаа гүйцэлдүүлэхийн тулд бид дараах гурван дэд зарчимыг баримталдаг:

1.Сурагчдыг техник технологийн багаж хэрэгслийн талаарх бүхий л мэдвэл зохих зүйлсийг тусгай арга барилаар зааж сургахаас гадна тэдэнд цахилгааны төрөл бүрийн тоног төхөөрөмжүүдийг бүрэн таниулах

2. Сурагчиддаа компьютер программ, микропроцессор, удирдлагат мотор болон АяСи хагасдамжуулагч хийгээд тэдгээрийн загвар, бүтцийн талаарх мэдэгдэхүүнийг бүрэн ойлгуулж, цаашдаа цахилгааны салбарт чухал хэрэгцээт бүтээгдэхүүн болох эрчим хүчний системийг хэрхэн төлөвлөх болон тэдгээрийн загвар дизайнийг шийдэх хүртэл гэх мэт чадварыг суулгаж өгөх

3. Сурагчдыг цахилгаан хэрэглээний бүх төрлийн бүтээгдэхүүнийг хэрхэн ашиглах, бүтэц, системээс авхуулаад загвар зэргийг хэрхэн шинжилж цаашлаад засварлах талаарх чадварт сургах